Д.Сумъяа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-нд товч ярилцлага өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-31 13:24:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, 57 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны экспресс ярилцлагад орж, таван асуултад хариулсан байна. 

-Таны 2018 оны зорилго?

-Гол зорилго бол дэлхийн аварга цолоо хамгаалах. Эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө зорилгоо биелүүлэхийн тулд өдөр бүр бэлтгэл хийх болно.

- 2020 оны олимпод мөрөөдлөө биелүүлэх замд тань 2018 он хэр чухал байх бол?
 
- Мэдээж их чухал улирал болно. Олимпийн сонгон шалгаруулалт эхэлж байгаа болохоор бүгд шинээр эхэлж байна.Би шинэ өрсөлдөгч болон оролцох ёстой олон тооны тэмцээндээ бэлэн байна.

- Таны гол өрсөлдөгч хэн бэ?

- Бүгд л хүчтэй болохоор хэн нэгнийг нь онцлоход хэцүү. Барилдаж буй өрсөлдөгч болгоноо хүндэлдэг.
 
- Танаас 2018 онд юу хүлээх вэ?

- Жүдо сонирхогчид надаас ялалт, хичээл зүтгэл хүлээж болно. Татами дээр гарах болгондоо би 100 хувь хүч чадлаа гаргахад бэлэн байдаг.
 
-  Жүдо сонирхогчид энэ жилийн IJF цуврал тэмээнүүдийг үзэх шалтгааныг хэлнэ үү?

- Жүдо маш сайхан эрч хүчтэй спорт. Олон сайхан тамирчидтай, өндөр техник, ур чадвартай. 2018 он жүдо бөхийн хувьд сайхан жил болно гэдэгт итгэж байна.
Связанные новости