“Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар Монгол компаниудаар өртөөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын бамбар “Алтан жолоо” группын охин компаниудаар амжилттай өртөөлжээ.
Тус олимпийн нээлтийн бамбар буухиалах үйлсэд Ази тивийг төлөөлөн 2 хүн оролцсоны нэг нь Алтан жолоо группын Ерөнхийлөгч В.Энхбаатар байсан юм. Тэрбээр “Пёнчан-2018” өвлийн олимпийн галт бамбарын дөлийг мөхөөлгүйгээр эх орондоо авчран Алтан жолоо группийн охин компаниудаар өртөөлүүлж амжилттай дуусгажээ. Тухайлбал, Сансар сүлжээ дэлгүүр, Арвайн үндэс ХХК, Алтан Жолоо Импекс ХХК, Даян Их ХХК, Ай Юу Трэйд зэрэг тус группийн компаниуд хамарсан байна.
Дашрамд сонирхуулахад, “Пёнчан-2018” өвлийн олимп эхлэхэд ганц долоо хоног үлдээд байна. БНСУ-ын хувьд анх удаа өвлийн олимпийн наадмыг хүлээн авч бөгөөд энэ сарын 9-25-нд зохион байгуулна. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Д.Өлзий