Казахстан улс хөгжлийн шинэ боломжуудаа тодорхойлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн сарын 10-нд ард түмэндээ хандан ээлжит илтгээлтээ хүргүүлсэн. Энэхүү илгээлтийн талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Калибек Кобландин мэдээлэл хийв.
“Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын нөхцөл дэх хөгжлийн шинэ боломжууд” хэмээх шинэ илгээлтэд Казахстан улсын хөгжлийн үндсэн 10 зорилтыг тодорхойлжээ. Үүнд аж үйлдвэржилтэд шинэ технологи ашиглах, Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн цогцолборт ухаалаг технологи нэвтрүүлэх, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх болон үр ашигтай төрийн удирдлага, авилгатай тэмцэж, хуулийг дээдлэх зэрэг зорилтыг тусгасан гэдгийг Элчин сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Тусгаар тогтносны дараагаар Казахстан улс бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хэцүү замыг туулан улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үр дүнд хүрч чадсан. Өнгөрсөн жилийн дүнгээр Казахстан улсын ДНБ 4 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 7 хувиар өсөж, ажилгүйдлын түвшин 4.9 хувиар буурсан нь аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд шилжих эдийн засаг, нийгмийн үндэс суурь бий болж байгааг батлан харуулж байна” гэлээ.
Түүнчлэн өнгөрсөн сард сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг БНКазУ даргалах болсон болон тус улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаар товч мэдээлэл хийв. Өнгөрсөн сарын 18-наас БНКазУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалах болсон. Энэ өдрөөс хойш “Аюулгүй байдал ба хөгжлийн шууд харилцаа холбооны загварын хувьд Авганистан болон Төв Азид бүс нутгийн түншлэлийг байгуулах” хэлэлцүүлэг, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх журмыг бэхжүүлэхтэй холбоотой НҮБ-ын ээлжит тогтоол,Африк, Сири, Кипр, Колумб зэрэг асуудалтай бүс нутагтай холбоотой нөхцөл байдлын хүрээнд НҮБ-ын комиссийн тэргүүнүүдийн тайлан сонсох зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.
БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев өнгөрсөн сарын 16-18-нд АНУ-д албан ёсны айлчлал хийж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээр хийсэн юм. Мөн энэ хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 7 тэрбум ам.долларын 20 гаруй арилжааны бичиг баримтад гарын үсэг зурсан бөгөөд цаашдаа харилцаагаа улам бүр гүнзгийрүүлж, стратегийн түншлэлд шилжинэ гэдгээ хоёр тал илэрхийлээд байгаа юм.

Ч.Ариунболд