Монголын боксчид Энэтхэгт мөнгө, хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын Нью Дели хотноо зохион байгуулсан “India Open” олон улсын I тэмцээнээс Монголын боксчид 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнд 23 орны 240 тамирчид ур чадвараа сорин оролцсоноос эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг хүрэл, 51 кг-д О.Жаргалан мөнгө, 69 кг-д Э.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар мөнгө, 60 кг-д Б.Мишээлт мөнгөн медалийн эзэд болжээ. Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахалсан бөгөөд шүүгчээр Д.Мандахбаяр ажиллажээ.

Д.Өлзий