Уулчин Өсөхбаяр дөрвөн нөхдийн хамт Аконкагуагийн оргилд дахин хөл тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-05 12:00:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй 5 уулчин Өмнөд Америкийн хамгийн өндөр уул Аконкагуагийн оргилд хөл тавьжээ.

Тэд далайн түвшнээс 6962 метр өндөрт орших эл оргилд 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр мөрөө гаргажээ. Эверестийн оргилд хэдэнтээ гарсан туршлагатай уулчин Г.Өсөхбаярын хувьд Аконкагуа оргилд жилийн өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 10-нд авирч байсан юм.

Энэ удаагийн авиралт нь өнгөрсөн жилийн адил К2 ууланд /8611 метр/ авирах бэлтгэл болж байгаа гэдгийг гавьяат онцолж байна. Тэрбээр өнгөрсөн зун “Алуурчин уул” хэмээгддэг К2-т авирахаар зорьж очоод цаг агаарын байдал болон хөтөчийн асуудлаас шалтгаалж 6450 метрт хүрсэн хэдий ч авиралтаа зогсоосон юм.

Д.Өлзий
Связанные новости