“Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт”-ийн асуудлаар чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн төвд “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалтыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Сүүний фермер, боловсруулах үйлдвэрүүд, мэргэжлийн холбоодтой хамтарч дээрх чуулга уулзалтыг зохион байгуулах аж.
Чуулганаар сүүний фермерүүдэд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам, малын тэжээлийн үйлдвэр, мал эмнэлэгийн үйлчилгээ, чанар, хүртээмж, эрх зүйн орчинг бүрдүүлэх шинэчлэх зэрэг асуудлыг хөндөж төр засгийн удирдлагуудад албан шаардлага хүргүүлэх юм байна.
Монголын сүүний нэгдсэн холбооний тэргүүн О.Амарцэнгэл хэлэхдээ: “Монгол Улсын сүүний үйлдвэрийн салбарын хөгжилд дорвитой ахиц дэвшил гарч чадахгүй байна. Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүүний 10 хүрэхгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа тул дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Одоогоор 64 мянган саалийн үнээ байгаагаас жилд авах саамын хэмжээ 2800-3000 литр юм. Энэ нь олон улсын түвшнээс 2-3 дахин доогуур үзүүлэлт” гэлээ.
Чуулга уулзалт маргааш Нийслэлийн Төр захиргааны тавдугаар байранд болох бөгөөд одоогоор 200 гаруй төлөөлөгч оролцохоо мэдэгджээ.

О.Мөнхжаргал