Өсвөрийн шатарчид МҮОХ-нд зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин Чунчоны наадамд оролцсон өсвөрийн шатарчид болон МШХ-ны төлөөлөгчдийг хүлээн авлаа.
"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадмын нэрэмжит "Дэлхийн өсвөр үеийн оюуны спортын наадам" нэгдүгээр сарын 19-22-нд БНСУ-ын Чунчон хотноо зохион байгуулсан билээ. Тус оюуны спортын наадамд нийт 16 орны 320 шатарчид өрсөлдсөн юм. Энэ наадамд манай өсвөрийн шатарчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байрт шалгарсан.
Энэхүү уулзалтаар Ардын багш, Москвагийн олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, амжилт дүүрэн эх орондоо хүрэлцэн ирсэн өсвөрийн шатарчид болон МШХ-ны хамт олонд МҮОХ-ны өмнөөс баяр хүргэн цаашид болох олон тэмцээндээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Д.Өлзий