Зарим аймагт цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар Говь-Алтай, Завхан аймат цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул дээрх чиглэлд зорчиж буй жолоч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс анхааруулав.
Мөн өнөөдөр Архангай, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь болон Булган, Сэлэнг аймгийн нутгаар цасан шуурга шуурч, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар (УЦУОШГ)-аас мэдээлсэн. Тиймээс орон нутгийг зорих хурдаа зөв тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхаарууллаа. Түүнчлэн хувийн тээврийн хэрэгслээр зорчихоос зайлсхийж, АТҮТ-тэй гэрээт аж ахуйн нэгжийн баталгаатай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг уриалав.

Ч.Ариунболд