Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-02-13 13:43:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж буйтай холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд  нийслэлд амьдарч буй 98, 99  насны сүүдэр зооглосон 56 ахмад настанд  мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлэв.
НЗДТ-ын хэлтсийн дарга болон агентлагийн дарга нар ахмад настаны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 15  дугаар хорооны иргэн , өндөр настан Н.Пагамжав гуай  энэ жил   99 нас хүрч байна.   Өндөр настан Н.Пагамжав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ саальчин байсан. Найман хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурлыг хүндэтгэн өнөөдөр  НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар хотын даргын мэндчилгээг уламжлан хүндэтгэл үзүүллээ гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Связанные новости