“Нарантуул” зах энэ сарын 24-нөөс ажиллаж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-02-20 10:52:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нарантуул”, “Дүнжингарав”  худалдааны төвүүд энэ сарын 23-ныг хүртэл амарч, 24-нөөс ердийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

“Баянзүрх” зах өчигдрөөс эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 22-ныг дуустал амарч, 23-наас ажиллаж эхлэх аж.

"Мишээл экспо", “Хархорин”, “Барс”, худалдааны төвүүд, “Да хүрээ трейд” техникийн зах энэ сарын 20–ноос   ажиллах юм байна.
Связанные новости