Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нар чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран энэ оны 7 дугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулна.
“Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор болох энэхүү хурлаар Азийн бүсийн гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөний хэрэгжилт, бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшилд үнэлэлт дүгнэлт өгөх юм. Мөн 2018-2020 онд гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгож, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичиг гаргахаар төлөвлөж буй юм.

Ч.Ариунболд