Э.Содномпилжээ Дэлхийн цомын АШТ-ээс 3 дахь алтан медалиа хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-22 13:28:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 97 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ.

Ес дэх удаагийн тус тэмцээнд 40 орны 400 орчим тамирчин оролцож байна. Манай тамирчин энэ удаа 220 кг-ыг өргөснөөр, гурав дахь удаагаа  Дэлхийн цом”-д түрүүлж шилдэг тамирчин гэдгээ нотоллоо. Э.Содномпилжээ 2017 оны гуравдугаар сард АНЭУ-ын Дубай хотноо болсон пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн.  Мөн оны тавдугаар сард Унгар улсын Эгер хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэн болсон юм.

Түүний жинд энэ удаа Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл  медаль хүртсэн байна.

Д.Өлзий
Связанные новости