2-5 сая кВт-аас дээш эрчим хүч хэрэглэж буй бол цахилгаан хэмнэх үүрэг хүлээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ оныг цахилгаан хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх жил болгон зарлажээ.
Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх зорилгоор 2015 онд Эрчим хүчний тухай хууль баталсан бөгөөд энэ хүрээнд уул уурхайн компаниуд 5 сая, бусад аж ахуйн нэгж 3 сая, төрийн байгууллагууд 2сая кВт-аас дээш эрчим хүч хэрэглэж буй бол цахилгаан хэмнэх үүрэг хүлээх юм. Өнөөдрийн байдлаар 127 байгууллага энэхүү үүргийг хүлээж эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгоход анхаарч буй аж.
Дээрх байгууллага, аж ахуйн нэгж хэмнэлт хийснээр жилд 70-80 тэрбум төгрөг хэмнэж 200-300 кВт эрчим хүч үр ашиггүй зарцуулахаас сэргийлнэ гэдгийг албаныхан хэлж байна. Дээвэр дээрээ нарны эрчим хүч байрлуулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих боломжтой аж. Хэмнэлт хийх үүрэг бүхий байгууллагууд 2-5 сая кВт хэмжээнээс бага хэрэглээтэй болсон тохиолдолд урамшуулал олгох болон татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг Эрчим хүчний зохицуулах хорооноос судалж эхэлсэн байна.
Дашрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд 6.1 тэрбум кВт эрчим хүч үйлдвэрлэж импортоор 1.5 тэрбум кВт цахилгаан авчээ.

Б.Заяа