Их аварга Какүрюү М.Ананд 50 хувийн амжилт үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-19 10:53:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын Хару башёгийн найм дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Маэгаширагийн зургаагаас барилдаж байгаа Кэйсей нар өрсөлдөгчдөө давснаар тавин хувийн амжилтаа үзүүлэв.

Түрүүлэх магадлал хамгийн өндөр байгаа Их аварга Какүрюү хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын тэмцээнд түрүүлж байжээ. Энэ нь түүний гурав дахь түрүү байсан. Какүрюү өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэх боломж байсан ч тэмцээний сүүлийн өдрүүдэд баруун хөлийн шагайгаа гэмтээсэн тул дараалан дөрвөн өдрийн барилдаанд унаж Гүржийн Точиношинд түрүүлэх боломж гарсан. Какүрюү хоёрдугаар сарын 1-нд мэс засалд орсон юм.

Тэдний араас Дайамами долоон даваа, нэг унаатай удаалж байна. Харин энэ башёд түрүүлэх бөхчүүдийн тоонд бичигдэж байсан Озэки Гоэйдо, Такаяасү, Сэкивакэ Точиношин нар зургаан даваатай тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.

Манай бөхчүүдээс Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөнөөр зургаа дахь даваагаа авлаа. Харин Араваши нэг ч даваа авч чадаагүй байна. Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд дөрвөн даваа, унаатай бол Чиёошома Г.Мөнхсайхан гурван даваа таван унаатай байгаа.

Д.Өлзий
Связанные новости