Осол гарахаас өмнө арга хэмжээ авдаг дэлхийн хандлагаас суралцах ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дэлхий нийт жил бүрийн дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Осол аваараас хамгаалахын тулд нуугдаж байгаа болон даамжирч болох эрсдлийн үнэлгээг хийж урьтач арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд сануулдаг.
Ослыг гарахаас өмнө арга хэмжээ авах ёстой бөгөөд манай улсад хүний амь эрсэдсэний дараа ажил өрнөдөг байдал хэвээр байна. Тухайлбал Дулааны 4 дүгээр цахилгаан станцид хурц уурын шугамд гарсан ослыг тогтоохоор ажиллаж байсан залуу түлэгдэж амь насаа алдсан эмгэнэлт явдал гарсан. Хурц уурын 560 хэмийн халуун 140 ат. даралттай учир ямар ч хүн тэсэх боломжгүй бөгөөд тус станцид их засвар хийх цаг үе нь аль хэдийн болжээ.
Тэгвэл “ДЦС-4” ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн насжилтыг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил 2018-2019 оны их засварын хүрээнд өрнүүлэхээр болсон байна. Өнгөрсөн оны аравдугаар сард үйлдвэрлэгч байгууллага ОХУ-аас шинжилгээний багаас металийн болон бусад шинжилгээг хийсэн аж. Их засвар хийснээр цахилгааны хүчин чадал 89 МВт-аар, дулаан 150 Ккал/цагаар, насжилт 35 жилээр тус тус нэмэгдэх юм байна.

Б.Заяа