“М Си Эс” группын харъяа компаниуд 150 нээлттэй ажлын байр танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-21 10:46:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “М Си Эс” группын харъяа таван компани энэ сарын 22-23-нд "Нээлттэй ажлын байрны өдөрлөг" зохион байгуулах болжээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-тэй хамтран зохион байгуулах энхүү өдөрлөгт тус группын “Юнисервис Солюшн”, “М-Армор”,  “М Си Эс Кока Кола” болон “ДДЭШ ТВ”, “Интермед” эмнэлэг оролцох юм. Дээр компаниуд нийт 17 мэргэжлийн 150 нээлттэй ажлын байрыг танилцуулж, бүртгэх аж.

Ч.Ариунболд
Связанные новости