Бодибилдингээр хичээллэх залуусыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо ТББ-тай хамтран залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 31-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм байна.
Энэ тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд боллоо. Хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, МБФХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, бодибилдинг фитнессийн Олон улсын шүүгч Ч.Ганзориг ирээдүйн мистер тэмцээнд оролцож амжилтын гараагаа эхэлсэн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн хошой аварга Г.Угалзцэцэг, ОУХМ, Ази тивийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин Г.Жамц, Ази, Дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин М.Мөнх-Од нар оролцов.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: "Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо ТББ-тай залуусын бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Тус санамж бичгийн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг нь “Ирээдүйн мистер 2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээнийг 22 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 2006 оноос Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгож зохион байгуулж ирсэн түүхтэй. Өнгөрсөн хоёрдугаар сард бид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубт залуучууд өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээсэн. Үүний үр дүнд фитнессээр хичээллэх залуусын тоо өдрийн цагаар 500-1000 хувь хүртэл өсөлттэй байгаа талаар фитнесс клубууд мэдээлсэн. Бид цаашид олон үйл ажиллагааг шат дараатай хамтран зохион байгуулна" хэмээв.
Харин Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: “Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг. Тэмцээн 10 ангилалтай. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө. Тэмцээний техникийн зөвлөлгөөнийг энэ сарын 29-ний Пүрэв гарагт 15:00 цагаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна”гэв.

“ИРЭЭДҮЙН МИСТЕР-2018”
Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн бодибилдинг фитнессийн тэмцээний зааврыг бүрэн эхээр нь хүргэе.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн бодибилдинг фитнессийн тэмцээний зааврыг бүрэн эхээр нь хүргэе.
Тэмцээний зорилго:
1. Эв нэгдэл Спорт-Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэн сурталчлах.
2. Бодибилдинг фитнессийн спортоор хичээллэх сонирхолтой залуучуудыг дэмжих, тэднийг ирээдүйн алдартай тамирчин болох үүд хаалгыг нээж өгөх зорилготой. /Улсын аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчид оролцох боломжгүй/
3. Бодибилдинг фитнессийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олон нийтийг амьдралын зөв хэвшилтэй болоход уриалах.
Тэмцээний ангилал:
1. Бодибилдинг 65кг,
2. Бодибилдинг 70кг,
3. Бодибилдинг 75кг,
4. Бодибилдинг +75кг,
5. Эрэгтэй фитнесс,
6. Эмэгтэй фитнесс,
7. Эмэгтэй модель 165см хүртэл,
8. Эмэгтэй модель 165см-с дээш,
9. Эрэгтэй спорт модель 175см хүртэл /биеийн өндөр – 102 = биеийн жин/,
10. Эрэгтэй спорт модель 175см-с дээш /биеийн өндөр – 100 = биеийн жин/,
Жишээ нь: Таны өндөр 173см бол (173см-102=71кг), таны биеийн жин 71кг-с хэтрэх ёсгүй гэсэн үг. Хэрэв 180см өндөртэй бол (180см-100=80кг) таны биеийн жин 80кг-с бага байх ёстой юм.
Шалгаруулалт:
Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах ба жингийн аваргын төлөө өрсөлдөнө.
1. Бодибилдинг ангилал:
Тус ангиллын тамирчид хөтлөгч шүүгчийн командаар эгц урдаас болон араас биеийн тэгш харьцааг харуулах үндсэн 7 зогсолт /поз/ барьж үзүүлнэ. Үүнд:
• Гарын 2 толгойт булчин урдаас,
• Нурууны өргөн булчин урдаас,
• Цээжний булчин хажуугаас,
• Гарын 2 толгойт булчин араас,
• Нурууны өргөн булчин араас,
• Гарын 3 толгойт булчин хажуугаас,
• Хэвлий, хөлийн 4 толгойт булчин урдаас,
зэрэг зогсолтыг /поз/ хөтлөгч шүүгчийн командаар нэгэн зэрэг барьж өрсөлдөнө. Финалын таван байрт шалгарсан тамирчид 60 секунд хүртэл хугацаанд чөлөөт үзүүлбэр үзүүлнэ.
Фитнесс ангилал /эр, эм/:
Тус ангиллын тамирчид 2 үе /раундаар/ өрсөлдөнө. Хоёр үеийн /раундын/ нийлбэр дүнгээр тамирчид байр эзэлнэ.
Нэгдүгээр үед /раундад/ өөрийн сонгосон аянд:
• Хурд,
• Хүч,
• Акробат,
• Уян хатан,
• Үзүүлбэрийн зохиомж,
зэрэг заавал үзүүлэх ёстой эдгээр элементүүдийг багтаасан чөлөөт үзүүлбэр үзүүлнэ. Чөлөөт үзүүлбэрийн үргэлжлэх хугацаа 90 секунд хүртэл байна.
Хоёрдугаар үед /раундад/ тамирчид биеийн тэгш харьцаа болон бэлтгэлжилтийг дөрвөн талаас харуулна. Тамирчид фитнессийн зориулалттай хар өнгийн өмсгөл өмсөх ба биеийг зохих хэмжээнд кремдсэн байх шаардлагатай.
Эмэгтэй модель болон эрэгтэй спорт модель ангилал:
Тус ангиллын тамирчид нь биеийн гоо сайхан, харьцаа /пропорци/ бэлтгэлжилт болон булчинлаг байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг чухалчлах хэрэгтэй. Эмэгтэй модель ангиллын тамирчид өөрийн сонголтоор гялалзсан, өнгөлөг чимэглэл бүхий бикини хувцаслалттай байна.
Эрэгтэй спорт модель ангиллын тамирчид өвдгөөр татсан богино өмд /шорттой/ байна. Тус ангиллын тамирчид нь тайзан дээр тэмдэглэх 3 цэгийн дагуу алхаж өөрийнхөө давуу талыг илэрхийлэх зогсолтыг /поз/ барьж үзүүлнэ. /боди поз барьж болохгүйг анхаарна уу/. Мөн биеийн тэгш харьцаа болон бэлтгэлжилтийг дөрвөн талаас харуулна.
ШАГНАЛ
АНГИЛАЛ ТУС БҮРТ:
1-Р БАЙР – ЦОМ, АЛТАН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ
2-Р БАЙР – ЦОМ, МӨНГӨН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ
3-Р БАЙР – ЦОМ, ХҮРЭЛ МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ
4-Р БАЙР – ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ
5-Р БАЙР – ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ
БАГИЙН ДҮНГЭЭР:
1-Р БАЙР – ЦОМ, АЛТАН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ
2-Р БАЙР – ЦОМ, МӨНГӨН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ
3-Р БАЙР – ЦОМ, ХҮРЭЛ МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ
Тэмцээний хуваарь:
1. Техникийн зөвлөгөөн 2018 оны 3 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15:00 цагаас нийслэлийн Иргэний танхимд болно. Техникийн зөвлөгөөнөөр хувийн ариун цэврийг маш сайн сахиж ирэх хэрэгтэйг анхаарна уу. (биеийн илүүдэл үсийг авах)
-жин үзэх: тамирчид ангиллын дагуу жингээ үзүүлэх /тэмцээний өмсгөлтэй байх/
- хувийн дугаар сугалах,
- бодибилдинг ангиллын тамирчид чөлөөт үзүүлбэрийн ая өгөх, /CD/
- цээж зураг 1 хувь,
- мандат авах /60,000 төг/-тэмцээний 3 тасалбар дагалдана.
- туслахын мандат авах бол 1 хувь цээж зураг, хураамж 20,000 төг,
2. Тэмцээн 2018 оны 3 дугаар сарын 31-ний Бямба гарагийн 15:00 цагт нийслэлийн Соёлын төв өргөөнд болно. Харилцах утас: 80104454, 9928677
О.Мөнхжаргал