Багануур дүүрэгт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир энэ оны тавдугаар сарын 01 хүртэл тус дүүргийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох захирамж гаргажээ.
Тус захирамж нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 тоот тушаалаар баталсан ““Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг хориглох” заалтыг хэрэгжүүлэх зорилготой юм. Мөн аймаг, орон нутгуудад гараад буй мал амьтны гоц халдварт шүлхий өвчнийг Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх захирамжийг гаргасан байна.

Ч.Ариунболд