Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхойлно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэхүү журам нь нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, хориглох зүйлс, үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилготой юм. Мөн журмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлжүүлж хамтран ажиллах гэрээ байгуулах, түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулах, хяналт тавих харилцааг зохицуулах юм. Ингэснээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, олон нийтийн сэтгэлд нийцсэн, чанартай үйлчилгээг бий болгох, дутагдал, зөрчлийг арилгах, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Уг журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн олонх дэмжиж, НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд