Улсын төсвөөс бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад 95 сая төгрөг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-21 18:37:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/.  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. 

Баян-Өлгий аймагт нийт 17200 малчин, 9261 малчин өрхтэй бөгөөд 2017 онд 903.0 мянган эх мал төллөж 856.8 мянган төл хүлээж авчээ. Харин энэ  онд 0.9 сая эх мал төллөхөөс 2675 төллөж төл бойжилт 100 хувьтай байна.

ХХААХҮ-ийн сайд аймгийн Хөдөө аж ахуйн газруудын ажил байдалтай танилцаж шинээр батлагдан гарсан хуулиуд, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэлтэй танилцаж үүрэг чиглэл өгчээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, "Баян-Өлгий аймгийн хувьд өндөр уулын бэлчээрт хөнөөл учруулж буй царцаатай тэмцэх ажлыг химийн аргаар тус аймгийн бэлчээрийн 20.0 мянга га талбайд зохион байгуулж бэлчээрийн ургамлын нөхөн ургах боломжийг бүрдүүлнэ. Мөн улсын төсвийн 95.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлыг өрнүүлэх бөгөөд энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Улаанхус, Толбо, Дэлүүн сумдад инженерийн хийцтэй 5 худаг шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулна" гэлээ.
Связанные новости