‘’Хэн ч, Хэзээ ч, Хаана ч’’ гамшгаас хамгаалах сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлэн байдлыг хангах, мэдлэг мэдээллийг олгох зорилготой ‘’Хэн ч, Хэзээ ч, Хаана ч’’ сэдэвт сургалт зохион байгуулав.
Уг сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жайка олон улсын байгууллага, ‘’Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх’’ төсөл болон дүүргийн 87 дугаар бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулсан юм.
Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог тус сургалтын үеэр Гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, Анхны тусламж хэрхэн үзүүлэх, Аюулыг яаж үнэлэх талаар мөн Гал унтраах, Утаанаас дүрвэх зэрэг гамшгаас хамгаалах үзүүлэх сургалтыг зохион байгуулсан билээ. Түүнчлэн 87 дугаар сургуулийн Өсвөрийн аврагч бүлгийн сурагчид үзүүлэх тоглолт хийсэн юм.

Н.Туяа