Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" ажлыг энэ оны эхний хагас жилд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/47 дугаар тушаалаар томилогдсон "Алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" үүрэг бүхийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болжээ. Хуралдаанаар "Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" байршлыг баталгаажуулж, ажлыг шуурхай зохион байгуулж оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх, цаашид алтны гарал үүслийг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэгт орсон төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.

Н.Туяа