Албаны нохой сургагчдын сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн эргүүл хамгаалалтын тасгийн алба хаагчид эргүүл, харуул хамгаалалтын нохой сургагч бэлтгэх сургалтад хамарч байна. Хоёр сарын турш үргэлжлэх энэхүү сургалтаар нохой сургагчид албаны нохойг өөртөө дасгах, ерөнхий дасгал, техник арга зүй зэрэгт суралцана. Албаны нохой сургагч болон нохойг сургаж бэлтгэснээр цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсээр байгаа юм. Энэ сургалтыг Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Нийсллэийн цагдаагийн газартай хамтран хийж байна гэж ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Ж.Батсайхан