"Ай Ти Эм-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дэх жилдээ нээлтээ хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, олон улсад үзэсгэлэнт байгаль, өв соёлоо сурталчлан таниулах зорилго бүхий "Ай Ти Эм-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дэх жилдээ нээлтээ хийлээ.
“Мишээл Экспо” төвд ирэх сарын 01-нийг дуустал үргэжлэх энэхүү үзэсгэлэнд дотоодын томоохон зочид буудал, жуулчны бааз, амралт болон түүхийн дурсгалт газар, музей, агаарын тээврийн 250 аж ахуйн нэгжээс гадна БНХАУ, БНТУ, Япон, Солонгос, ОХУ-ын Тува, Буриад улсын төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Богино хугацааны ажлын байр бий болгож, экпортыг дэмжиж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэгэн тулгуур болж байгаа салбар бол аялал жуулчлал. Тухайлбал, Монгол Улс 2017 онд 470 мянган жуулчин хүлээн авч, 404 сая ам.долларын ашиг олсон гэсэн судалгаа бий. Тиймээс БОАЖЯ-наас аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдийг тодорхойлох, үүнийхээ дагуу дэд бүтцийн бүтээн байгуулалтаас эхлээд хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Ингэснээр жуулчид зөвхөн байгалийн тогтоц, уул нуруу үзээд буцахаас гадна монголчуудын түүх, өв соёл, ёс заншилтай танилцах боломж бүрдэнэ” гэлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ-ын Тува улс анх удаа оролцож байна. Тува нь ОХУ-ын хилийн бүсэд оршдог тул хил орчмын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаа аж. Энэ чиглэлд Увс аймагтай нягт хамтран ажиллах боломжтой хэмээн үзэж буйгаа ОХУ-ын Тува Улсын Соёлын сайд Тамдын Алдар Константинович онцлов.
Түүнчлэн үзэсгэлэнд Архангай, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгий зэрэг 18 аймаг нэгдсэн зохион байгуулалтаар оролцож байна. Тус үзэсгэлэнгээс жил бүр нэг аймгийг түншээрээ сонгодог бөгөөд энэ жил Завхан аймаг ажиллаж буй юм. Завхан аймаг говь, хангай хосолсон өвөрмөц тогтоц бүхий газар нутагтайгаас гадна зон олны өв соёлтой. Тиймээс энэ бүхэндээ тулгуурлан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг зорьж байгаа хэмээн Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэллээ. Тэрбээр, “2017 онд бид аялал жуучлалыг хөгжүүлэх олон ажлыг зохион байгуулснаас “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг дурьдаж болох юм. Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал