Казахстан болон Монгол Улс ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-03-30 23:15:37
АСТАНА. /Акипресс/. Казахстан болон Монгол Улс ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр байгууллаа гэж Казахстаны Ерөнхий прокурорын газар мэдэгдсэнийг “Акипресс” агентлаг уламжлав.

Уг хэлэлцээрт Казахстаны ерөнхий прокурор Кайрат Кожамжаров, Монгол Улсаас Казахстанд суугаа Элчин сайд  Л.Баттулга нар өнөөдөр гарын үсэг зурсан байна.

Үүнээс өмнө, хоёр улс гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг шилжүүлэн өгөх, иргэний болон эрүүгийн хэргийн талаар харилцан эрх зүйн туслалцаа  үзүүлэх тухай хэлэлцээр байгуулж байсан юм.
Г.Доржханд
Связанные новости