Өсвөрийн жүдоч Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар алт, мөнгөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тула хотод өсвөрийн жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс “Буэнос Айрос 2018” наадмын оноо олгож эхэлжээ.
Тус тэмцээнээс Монголын хоёр бөх медаль хүртсэн бөгөөд хөвгүүдийн 55 кг-д Г.Тэмүүжин алтан медаль, охидын 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медалийн эзэд болжээ. Мөн хөвгүүдийн 66 кг-д Л.Сэргэлэн шагналт V байр эзэлсэн байна. Манай өсвөрийн жүдочид ийнхүү “Буэнос Айрос 2018” наадмын оноо цуглуулж эхлэв.

Энэ онд зохион байгуулах томоохон уралдаан тэмцээний нэгд “Буэнос Айрос 2018” хүүхэд, залуучуудын олимпийн наадам зүй ёсоор орж байгаа юм.

Д.Өлзий