Машин ачилтыг смарт карттай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-06 09:39:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн зургаан дүүрэгт замын хөдөлгөөн хааж, дүрэм зөрчсөн машиныг ачиж, тээвэрлэдэг 17 компани ажиллаж  байна. Ачилтын компанийг татан буулгах хүсэлт ирдэг ч жолооч нарын дүрэм зөрчилт зогсохгүй байгаа. Уг нь жолооч нар дүрэм зөрчихгүй болчихвол ачилтын компаниуд  байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчилт зогсохгүй байгаа тул ачилтын компанийн эрхийг журмын дагуу олгодог. Нийслэлд 550 мянган автомашин бий. Замын ачаалал их байдаг. НИТХ-ын тогтоолоор нэг машинаас 60 мянган төгрөг авдаг. Үүгээр ачилтын компани ажилчдынхаа цалинг өгч, журмын хашааныхаа түрээсийг төлдөг.  НИТХ-ын тогтоолд наалт наасан машиныг ачна гэсэн  байдаг ч наагаагүй машиныг ачиж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Энэ нь бидний санаачлан хийсэн ажил. Энэ асуудлыг 100 хувь өөрсдийн хяналт дор хийхийн тулд смарт хэлбэр рүү шилжүүлж байгаа. Ингэснээр “Е” баримтаа төлсөн эсэхийг хянаж, ачилтын компани хууль бус ачилт хийж байгаа эсэхийг Автозамын хөгжлийн газар, Замын цагдаа, татвар зэрэг газар хяналт тавьдаг юм.
 

Ж.Батсайхан

Связанные новости