Сүхбаатар аймгийн чиглэлийн замыг өнөө өглөө нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-06 10:32:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сүхбаатар аймгийн цаг агаар тогтуун замын нөхцөл байдал сайжирсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрийн 06.00 цагт нээсэн байна.

Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт цас ихээр орж, цасан шуурга шуурч нөхцөл байдал хүндэрсний улмаас өчигдөр 20.00 цагийн үед тус аймгийн чиглэлийн  замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хаах захирамжийг Засаг даргын орлогч Т.Амарбаатар гаргасан юм. Цас их орсны улмаас авто замд мөсөн бүрхүүл үүссэн тул  жолооч нарыг хурдаа тааруулж явахыг, онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг зорчихгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Связанные новости