"МҮБХ-ны тэргүүнээр Б.Бат-Эрдэнийг сонгосон нь хууль бус" гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр МҮБХ-ны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус холбооны гүйцэтгэх захирал М.Төмөрсүх тэргүүтэй төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргасан талаараа мэдээллээ.
Уг мэдэгдэлд: Удаа дараа хууль бусаар үйл ажиллагаа явуулж бөхчүүд болон олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийн сэтгэл зүйг будилаантуулж байгаа Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын дараах үйлдлийг МҮБХ-ны шинэ удирдлагаас эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байна.
Нэгд. Монгол Улсын гурван шатны шүүхээс 2011 онд МҮБХ-ны YI “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг хүчингүй болохыг нотолж санал нэгтэйгээр шийдвэрлэсэн юм. Гэтэл 6 жилийн дараа 2017.06.22-ны өдөр уг хүчингүй болсон Цэцдийн зөвлөлийг хуралдуулж МҮБХ-ны YIII “Их Эе” гэгчийг зарласан нь хууль бус юм. Хууль бус учраас хуралдуулж болохгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р.Нямдоржид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч “Их Эе”-ийг 2018.03.24-ний өдөр хуралдуулж, тэргүүнээр Б.Бат-Эрдэнийг сонгосон нь хууль бус. НШШГГ-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хууль бусаар хуралдсан МҮБХ-ны YIII “Их Эе”-ийн тухай мэдээллийг Улсын бүртгэл бүртгэхгүй байхыг удаа дараа мэдэгдсэн. Тиймээс Улсын бүртгэлд МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гэсэн мэдээлэл байхгүй болохыг албан мэдэгдэж ёсоор байна гэжээ.
Та бүхэнд уг мэдэгдлийн үргэлжлэл буюу бүрэн эхээр нь энд толилуулж байна.

Тус холбооноос Монгол түмний бахархал болсон хүчит бөхчүүд, үндэсний бөхийг хүндлэн дээдлэгч, сонирхогч олон түмэндээ хандаж доорх уриалгыг гаргажээ.

Д.Өлзий