Мөрдөн байцаах алба, нийслэлийн прокурорын газар хамтран зөвлөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Нийслэлийн прокурорын газрын хамтарсан “Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, Прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдааг хангах нь” сэдэвт зөвлөгөөнийг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлстийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн дарга, хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан нар болон дүүргүүд дэх прокурорын газрын ерөнхий прокурор, орлогч прокурор, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн хэлтэс, тасгийн дарга, алба хаагчдын дунд зохион байгуулж байна. Зөвлөгөөний үеэр хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгамдаж буй асуудал, Прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдааг хангах нь сэдвээр цагдаагийн хурандаа С.Амартүвшин, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир нар оролцогчдод мэдээлэл хийж, санал солилцлоо. Оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх 8 заалт бүхий зөвлөмжийг баталлаа.
Ж.Батсайхан