Ардчилсан намын 28 жилийн ойн баярын бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-07 12:41:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Энэхүү барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, у.ар Н.Батсуурь, у.ар Х.Мөнхбаатар, у/ар Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, у.з Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, у.х Н.Батзаяа, у.х Т.Баасанхүү, у.х Б.Одгэрэл, у.х Б.Бат-Өлзий, у.х М.Бадарч, улсын начин Э.Энхбат, у.н Л.Цэрэнтогтох, у.н Ч.Батчулуун, у/н Л.Гантулга тэргүүтэй бөхчүүд уран мэхээ уралдуулан, хүчийг сорин барилдана.
 

Д.Өлзий

Связанные новости