Эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр 20 гаруй улстай хамтран ажилладаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгө буюу оффшор бүст данс эзэмшиж буй иргэдийг илрүүлэх, хөрөнгийг Монгол Улсад буцаан авч ирэхэд эрх зүйн орчныг тодорхойлох зорилго бүхий “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УДШ, УЕПГ, ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ, ХСИС-ийн холбогдох албан тушаалтнууд оролцов.
Мөнгө угаах, авлига албан тушаал, хүн худалдаалах гэмт хэрэг нь маш нууц зохион байгуулалттай бөгөөд хил дамнан үйлдэгдэж буйг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Тэрбээр, “Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд нэг улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаа, хүчин чармайлт хангалтгүй. Бусад орны хуулийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байж гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжтой. Тиймээс хил дамнасан гэмт хэргийг илрүүлэхэд гадаад улс орнуудтай эрүүгийн эрх зүйн харилцан туслалцааны гэрээ байгуулах нь тун чухал юм. Манай улс эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх талаар 20 гаруй улстай 28 төрлийн гэрээ байгуулан ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө манай улс ХонгКонгтой эрүүгийн харилцан туслалцааны гэрээ байгуулсан. Удахгүй УИХ-аар соёрхон батлах юм. Мөн энэ төрлийн гэрээг Европын холбооны улсуудтай байгуулахаар ХЗДХЯ ажиллаж байна” гэлээ.
Мөн үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал, “Оффшор бүсэд данс эзэмшдэг иргэд АТГ-т мэдүүлгээ ирүүлэх хугацаа энэ сарын 04-нд дууссан. Одоогоор 4 иргэн мэдүүлэг ирүүлээд байна. Мөн мэдүүлгээ ирүүлээгүй иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Одоогоор хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд гадаад улс орнуудтай эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах чиглэлээр зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргүүлэх юм.

Ч.Ариунболд