Б.Мөнхжин даамын “Хаврын Гран при”-д түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шашки” сэтгүүлийн бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Хаврын Гран при тэмцээн дөрөвдүгээр сарын 13-15-нд “Шавь” цогцолбор сургуулийн байранд болж шилдгүүд тодорлоо.
Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт 70 даамчин ухаанаа уралдуулсан юм. Уг тэмцээнд ОУИМ цолтон 4, ДДХМ 8, спортын мастер 21, дэд мастер 15 даамчин байв. Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Б.Мөнхжин 15 оноогоор тэргүүллээ. Тэрбээр эхний өрөгтөө спортын мастер Э.Хүслэнд хожигдсон ч зургаа дараалан ялж, улмаар сүүлийн тавилдаа гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгийг хожсон юм. 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнхжин насанд хүрэгчдийн ангилалд анх удаа түрүүлж байгаа аж.
Тэмцээнийг тэргүүлж явсан Ц.Отгонбилэгийг сүүлийн тавилд хожсон ДДХМ Ц.Сүхбат 14 оноогоор удаалав. Ижилхэн 13 оноотой таван тоглогчоос коэффициентийн зөрүүгээр ДДХМ Ц.Отгонбилэг, ОУИМ Р.Манлай, ДДХМ М.Шийравжамц нар шагналт байранд шалгарлаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Г.Хэрлэнмөрөн, спортын мастер Б.Анужин, Э.Хүслэн, ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх, С.Таня, охидын ангилалд спортын мастер Н.Налжормаа, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Пүрэвбаатар нар тэргүүллээ.
Тусгай шагналыг Өмнөговь аймгийн өсвөрийн даамчин, дэд мастер Н.Лхагвадолгорт олгосон байна. Тус тэмцээн нь МДХ-ноос зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны гурав дахь тэмцээн байв. Тэмцээнийг Л.Цэрэнбямба агсны том хүү, спортын мастер Ц.Эрдэмбилэг захиралтай “Энгүүмэл билэг” ХХК ивээн тэтгэсэн байна.

Д.Өлзий