Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Ганболдын Ганбаярыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томилсон байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон учир уг албан тушаалд томилгоо хийх шаардлагатай болсон юм. Улмаар Засгийн газраас НИТХ-ын төлөөлөгч асан, МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Ганбаярыг томиллоо.
Г.Ганбаяр нь нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс, Санхүү эдийн засгийн дээд сургуульд тус тус суралцаж байсан, магистр зэрэгтэй. FМ107.5 радиод ерөнхий менежер, МҮОНТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор, ТВ-5 телевизийн ерөнхий менежерээр, Замын цагдаагийн ОНХА мэдээллийн алба, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн албанд ажиллаж байсан юм.

Н.Туяа