Өмнөговь, Дундговь дахь томилолтын үеэр гаргасан шийдвэрийг ажил хэрэг болгох үүрэг өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Өмнөговь, Дундговь аймагт энэ сарын 12-14-нд ажилласан томилолтын мөрөөр авах арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.

- Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ашиглагдахгүй байгаа хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх,
- Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбох арга хэмжээ авч ажиллах,
- Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын тавьсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн болон нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тодорхой хувийг орон нутагт хуваарилах, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийн хэмжээг бууруулах” зэрэг саналыг судалж, шийдвэрлэх,
- Дундговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын Монгол эмнэлгийн хорооны салбар эмнэлгийг байгуулах саналыг судалж хариу өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн автомашин, зарим шаардлагатай тоног төхөөрөмж олгох,
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах зардал болон тус шинээр барих хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт оруулж шийдвэрлүүлэх
- Дундговь аймгийн төвд 2010 оноос эхлэн шинээр баригдаж байгаад орхигдсон аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг дахин эхлүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах эсэх асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Товч мэдээ
-Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ сарын 24-26-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
-БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Инвест Монголиа” олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болно. Чуулганд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахална.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг 2018 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд Бүгд Найрамдах Социалит Вьетнам Улсын Данан хотод зохион байгуулагдах “Уур амьсгалын ногоон сангийн Азийн бүсийн зөвлөлдөх уулзалт”-д оролцохыг зөвшөөрч удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-ын Вашингтон хотод энэ сарын 16-22-нд зохион байгуулагдах Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2018 оны Хаврын уулзалт, Нью-Йорк хотод энэ сарын 23-26-нд болох Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гуравдугаар чуулга уулзалт, Филлипин Улсын Манила хотод ирэх сарын 3-5-нд болох Азийн хөгжлийн банкны Захирагч нарын 51 дүгээр жилийн уулзалтад оролцохыг зөвшөөрлөө.
-Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын 2018 оны гуравдугаар сарын 6-9-нд Бүгд Найрамдах Турк улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгав.
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр болов.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд холбогдох саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтов гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.