"Инновацийн үзэсгэлэн 2018” арга хэмжээний бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орны нийгэм эдийн засгийн хүрээнд, инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой ’’Монголын инновацийн 7 хоног’’ арга хэмжээг ирэх сарын 7-13-нд болно.
Үндэсний хэмжээнд олон улсын нийтлэг жишгийн дагуу БСШУСЯ, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх Ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулах юм. Уг арга хэмжээний хүрээнд “Инновацийн үзэсгэлэн 2018” энэ сарын 11, 12-нд 11:00-18:00 цагт Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байранд зохион байгуулах тул үзэсгэлэнд оролцох сонирхолтой албан байгууллага, иргэд өөрсдийн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.
Үзэсгэлэнгийн зорилго Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэхэд оршино. Оролцогч иргэд, төр-хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг энэ сарын 27-ны дотор Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарт өгөх ёстой юм.

Ч.Ариунболд