Эвлэлдэн нэгдэх гарц залуусын хөдөлмөр эрхлэлтийг зохистой болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дэлхий дахин тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэх гол цэг нь 2030 он хэмээн тодотгож үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Манай улс 2014 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан бөгөөд үндсэн 20 шалгуур үзүүлэлтийг тусгасан байдаг. Тэгвэл Хан-Уул дүүргийн залуус тогтвортой хөгжлийн нэг зорилт болох Зохистой хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэгт төвлөрлөө.
Хан-Уул дүүргийн ЗДТГ, МҮЭХ, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран “Залуусын оролцоо-тогтвортой хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг МҮЭСТО-нд зохион байгуулсан юм. Чуулга уулзалтад Хан-Уул дүүргийн 500 гаруй залуус оролцож санал бодлоо хэлэв.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ярихдаа,“Хан-Уул дүүрэг 169 мянга гаруй хүн амтай. Нийт хүн амын 55 мянга буюу 32.4 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Өнөөдрийн чуулга уулзалтаар залуусын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дүүрэг, нийслэл, улс орны хөгжилд залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд тэдний санал санаачилгыг сонсохоор чуулж байна.

Залуучуудын дунд тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй хөдөлмөр эрхлэлт юм. Манай дүүрэгт бүртгэлтэй 13962 аж ахуйн нэгж байгаагаас 5445 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн хэмжээнд 7062 ажилгүй иргэн байгаагийн 48.4 хувийг залуус эзэлж байна. Бид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, ая тухтай байдлыг хангах зорилгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тухайлбал 2017 онд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж 21 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, гэмт халдлагаас хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах “Түр хамгаалах байр”-ыг бий болгосон. Залуус маань тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд өөрөө зөв хүн байх ёстой. Наад зах нь хогоо хаяхгүй байхаас эхлээд хот, дүүргийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нь чухал юм” гэлээ.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Манай газар хүний эрхэд суурилсан ёс зүйг эрхэмлэн залуучуудын хөгжилд чиглэсэн олон талт үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна
.
Хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй юм. “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй зохион байгуулж, “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан дадлагажуулж, мэргэшүүлэн, бизнесээ эхлүүлэх боломжоор хангаж байгааг хэлэхэд таатай байна. “Бизнес инкубатор” төвд 2017 онд элссэн 11 иргэнээс 6 залууг ажлын байраар хангаж, 3 залуугийн бизнес нь тогтворжин БНСУ-аас мэдээллийн технологийн чиглэлээр аутсорсинг захиалгын ажил гүйцэтгэж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх мэдээллийн технологийн үндсэн хэрэглээний программын сургалтад 980, мэдээллийн технологийн нарийн мэргэжил олгох сургалтад 450 залуу суралцан төгсөж, 100 иргэн ажлын байртай боллоо. Улмаар бид залуучуудад зөв дадлыг хэвшүүлэх аяныг өрнүүлж байгаа. Зөв 10 дадалд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг, Ёс заншлаа дээдэлж, зөвөөр хэрэгжүүлдэг, Санаачилгатай, оролцоотой, Эрүүл амьдралын хэвшилд суралцаж хэрэгжүүлдэг, Бусдын төлөө сэтгэл гаргадаг, Ногоон орчин бүтээдэг, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан, Цаг баримталдаг иргэн байх зорилтуудыг дэвшүүлсэн” хэмээв.

МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга Э.Тамир:"Нийгмийн хамгийн том бүлэг болох залуусын оролцоог тогтвортой хөгжилд идэвхтэй оролцуулахын тулд хөдөлмөр эрхлэлтийг чухалчлах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал залуусын дунд маш их учир дутагдалтай байна. Улсын хэмжээнд залуусын ажилгүйдлийн түвшин 14 хувьд хүрсэн байх жишээтэй. Залуусын оролцооны хувьд бүгдээрэ улс төрд орох нь чухал биш. Төр засгаас хэрэгжүүлж буй ажилд залуучууд бодитой санал хэлдэг болмоор байна. Наад зах нь амьдарч байгаа хорооныхоо нэг захад нь хогийн сав байрлуулья гэдэг ч юм уу хэрэгтэй санал тавихыг л залуусын оролцоо гэж ойлгодо. Түүнээс биш гудамж их хогтой байна гэсэн шүүмжлэл залуусын оролцоо биш юм. Хогоо хогийн саванд хийдэг залуусын сэтгэлгээ нийгэмд оруулж буй хувь нэмэр юм” гэлээ.
Харин залуус зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд төр, ажил олгогч, иргэн гэсэн гурван талын эргэх холбоог сайжруулах шаардлагатай. Ингэхдээ, нийгмийн хамгаалал, эвлэлдэн нэгдэх гарцыг хайх, хөдөлмөр эрхлэлтийг зохистой болгосноор эдийн засгийн цусны эргэлт сайжирна гэж үзэж байна.

Б.Заяа