“Өөрийгөө ялах Дархан марафон-2018”-д 1100 гаруй иргэн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Өөрийгөө ялах” Дархан марафон гүйлтийн тэмцээн 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээн УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ивээл дор зохион байгуулагджээ.
Тус тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг, аймгийн БТСГ хамтран зохион байгуулсан бөгөөд Дархан хотноо зохиогддог улсын чанартай томоохон марафон гүйлт гэдгээрээ онцлогтой.
Цаг агаарын нөхцөл байдал тааруухан байсан ч Дарханаас гадна Улаанбаатар хот, 10 гаруй аймгийн 1100 гаруй иргэн ирж идэвхтэй оролцсон байна.

Иргэдийн төлөөллөөс гадна Дархан-Уул аймгийн төрийн байгууллагууд жил бүр оролцож байгууллагынхаа шилдэг тамирчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд Дархан-Ус сувах ХК, Дарханы дулааны сүлжээ ТӨХК, аймгийн болон Дархан сумын ЗДТГ, Залуучууд театр, Татварын хэлтэс зэрэг төрийн байгууллага оролцжээ.
Тэмцээн 3,8 км ба 21 километрт явагдаж 17-65 насны ангиллаар эрэгтэй эмэгтэй эхний 3 байрыг шалгаруулсан байна.
Энэхүү тэмцээнд гүйлтийн спортын шилдэг тамирчид болон оролцох хүсэлтэй хэн бүхнийг хамруулдгаараа онцлогтой бүх нийтийн гүйлт юм.

Л.Отгонбаатар
Связанные новости
Депутат Д.Энхтуяа приняла представителей Японского агентства международного сотрудничества
40 минуты
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
2 часа
Ulaanbaatar