ОУХМ Э.Билэгсайхан залуучуудын Ази тивийн АШТ-ээс 2 хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны Үргэнч хотод болсон хүндийг өргөлтийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ОУХМ Э.Билэгсайхан 2 хүрэл медаль хүртсэн байна. 
	
Монголын баг тамирчид шагналт 4-р байрт орж, Аргентин улсад болох залуучуудын олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Аргентинд болох залуучуудын олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээнд 25 улсын 328 тамирчин өрсөлдсөн юм. Өнгөрсөн сарын 23-30-нд уг тэмцээнд оролцсон манай баг тамирчид өчигдөр эх орондоо иржээ. Өсвөр үеийн тивийн АШТ-д 53 кг-д Э.Үелэн-Энх 8 , 63 кг-д Г.Батчимэг 8, 69 кг-д Б.Энэрэл 7, 75 кг-д М.Оюун-Эрдэнэ 5, +75 кг Насандулам зургадугаар байр тус тус эзэлжээ.
Монголын баг тамирчид шагналт 4-р байрт орж, Аргентин улсад болох залуучуудын олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Аргентинд болох залуучуудын олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээнд 25 улсын 328 тамирчин өрсөлдсөн юм. Өнгөрсөн сарын 23-30-нд уг тэмцээнд оролцсон манай баг тамирчид өчигдөр эх орондоо иржээ. Өсвөр үеийн тивийн АШТ-д 53 кг-д Э.Үелэн-Энх 8 , 63 кг-д Г.Батчимэг 8, 69 кг-д Б.Энэрэл 7, 75 кг-д М.Оюун-Эрдэнэ 5, +75 кг Насандулам зургадугаар байр тус тус эзэлжээ.
Харин ОУХМ Э.Билэгсайхан хоёр хүрэл медаль хүртсэн бол Ч.Нямзул дөрөв, Б.Анхныбаяр 8 , Б.Тунгалаг нар зургадугаар байрт тус тус шалгарсан байна. Өнгөрсөн жил Ази тивийн АШТ-ээс манай баг тамирчид 6 медаль хүртсэн юм.
	Д.Өлзий
                
                
                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    