Улаанбаатарт Самбо бөхийн Ази тивийн АШТ-нд 14 орны бөх хүч үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-11 13:07:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Буян-Ухаа” спортын ордонд самбо бөхийн Ази тивийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээн /2018.05.11/ эхэлж байна.

Монгол Улсад 3 дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд Иран, Япон, Энэтхэг, Казахстан, БНХАУ, БНАСАУ, Афганистан, Узбекистан зэрэг 14 орны тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө. Ази тивийн 25 дахь удаагийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван төрөлд 400 гаруй тамирчин оролцож байна.



Өнөөдөр Азийн самбо бөхийн холбооны конгрессын хурал “Баянгол” зочид буудалд болж байгаа юм. Хуралд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 14 орны төлөөлөгчд хүрэлцэн ирээд байна.



Самбо бөхийн спортоор өндөр хөгжилтэй, олон шилдэг тамирчдыг төрүүлсэн орны тоонд манай улс албан ёсоор багтдаг. Монголын самбочид 1973 оноос тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож байгаа бөгөөд манай улсаас самбо бөхийн 37 дэлхийн аварга төржээ. Тив, дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнээс 57 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль авсан амжилтаараа Монголд хөгжсөн бусад спортын төрлөөс тэргүүлж байна.
Монгол Улсын нийслэлд болж буй Ази тивийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээн нь хамрах хүрээ, тамирчдын чанар чансаагаар өмнөх тэмцээнүүдээс илүү өндөр чансаатай болж байгаа юм.
 
Д.Өлзий
Связанные новости