"БТС-ын эрх зүйн шинэчлэл-тогтвортой хөгжил" зөвлөгөөн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас улсын хэмжээнд зохион байгуулах "БТС-ын эрх зүйн шинэчлэл-тогтвортой хөгжил" сэдэвт зөвлөгөөн өнөөдөр нийслэлийн бүсэд нээлтээ хийлээ.
Нийслэлийн бүсийн сургалт, зөвлөгөөн 2018.05.23-25-нд СХД-ийн БТСХ-нд зохион байгуулах бөгөөд зөвлөгөөнд 10 дүүргийн биеийн тамир, спортын хорооны удирдлага, нийгмийн хөгжлийн хэлтсийн БТС-ын асуудал хариуцсан мэргэжилтэн, багш дасгалжуулагч, арга зүйчид, төр болон төрийн бус ТББ-уудын төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнийг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нээсэн бол сургалтыг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжлгээний албаны мэргэжилтэн Ph.D Ш. Долгор "Дасалжуулагч , багш, арга зүйчдийн философи, ёс зүй" сэдвээр эхлүүллээ. Сургалт, зөвлөгөөн 30 гаруй сэдвийн хүрээнд болно.
Тодруулбал " Тамирчдын хоол тэжээл, жин хасалт, цус өтгөрөлт/ Энергийн систем ба дасгалжилт", "Допинг", "Дасгалжуулалтын төлөвлөлт, орчин үеийн чиг хандлага", " Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтий түвшингийн 2017 оны тайлан", "Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого", "Төр, төрийн бус байгууллагын харилцан уялдаа, цаашид авах арга зам" зэрэг сэдвээр явагдана.
Ийнхүү "БТС-ын эрх зүйн шинэчлэл-тогтвортой хөгжил" улсын сургалт , зөвлөгөөн нийслэлийн бүсэд нээлтээ хийсэн бол Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн Баян-Өлгий аймагт 2018.06.06-08, Төвийн бүсийн зөвлөгөөн Сэлэнгэ аймагт 2018.06.11-13, Хангайн бүсийн сургалт Өвөрхангай аймагт 2018.06.18-20, Зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймагт 2018.06.18-20 тус тус зохион байгуулах юм.

Д.Өлзий