Д.Сарангэрэл сайд, ДЭМБ-ын НДББ-ийн захирал доктор Шин Ён-су-тай Женевт уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Женев хотноо энэ долоо хоногт чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы эхний өдөр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар жил бүр тэмдэглэдэг Дэлхийн Гепатитын өдрийг энэ жил Монгол Улсад долдугаар сарын 27-ны өдөр ДЭМБ, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулах асуудлыг баталгаажуулсан байна.
Доктор Шин Ён-су ДЭМБ-аас, Монгол Улсын Засгийн газар, элэгний В, С вирусын халдвар, түүний шалтгаант элэгний хатуурал, элэгний хорт хавдартай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааг олон улсад сайшаан дэмжиж байгааг тэмдэглээд “Дэлхийн Гепатитын өдөр”-ийг Монгол Улсын Засгийн газартай хамтран үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сайд Д.Сарангэрэл уг арга хэмжээнд ДЭМБ-ын НДББ-ийн захирал Др.Шин Ён-суг өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцохыг албан ёсоор урьсныг тэрээр таатай хүлээн авч, манай улсад зочлохоо илэрхийлэв.
Уулзалтын үеэр Бүсийн захирал энэ оны 10 дугаар сард Казахстан Улсын Астана хотод зохион байгуулах Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлэх асуудлаарх Өндөр түвшний олон улсын бага хурлын талаар Эрүүл мэндийн сайдад танилцуулаад, тус хуралд оролцох асуудлаар харилцан санал солилцлоо.