Европын АШТ-д Монголоос ах, дүү хоёр оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва орчмын Долгопрудный хотод өнөөдөр Европ тивийн пауэрлитфингийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа бөгөөд Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ш.Алтанбагана, Ш.Ариунбаатар нарын ах, дүү хоёр тамирчин урилгаар оролцон хүч сорьж байна.
Хууль сахиулахын их сургуулийн багш, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана насанд хүрэгчдийн -100 кг-д, Монголын пауэрлифтингийн хүчний холбооны ерөнхийлөгч, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ Ш.Ариунбаатар 90 кг-д өрсөлдөх юм.
Европ тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс анх удаа тэр дундаа Монголоос хоёр тамирчин урилгаар оролцож байгаа нь онцлог болж байна. Тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө.

Д.Өлзий