Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Оросын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг үзэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд болж байгаа хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг өнөөдөр үзэж сонирхлоо.
	Уг үзүүлэх тоглолт, нөхөрсөг тэмцээнд Монгол, ОХУ-ын 16 залуу жүдоч оролцсон юм. Сүхбаатарын талбайд болсон уг нөхөрсөг барилдаан, үзүүлэх тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөлөгч Игорь Евгеньевич Левитин болон албаны бусад хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтдаа үзэж сонирхлоо.
                
                
                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    