Элсэлтийн ерөнхий шалгалтыг 1626 сурагч өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-18 15:52:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 1626 сурагч их, дээд сургуульд элсэн орох шалгалтыг өгч байгаа юм. Нийт сурагчаас математикийн хичээлээр 1174, монгол хэлээр 657, англи хэлээр 764, орос хэлээр 13, нийгмийн хичээлээр 932, физикээр 601, түүхээр 75, газарзүйн хичээлээр 73, биологиор 307 хүүхэд тус тус шалгалт өгч байна.
Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах улсын комиссоос сурагчдад шалгалтыг хэрхэн өгөх талаар заавар зөвлөгөөг нэгдсэн байдлаар өгсөн байна.
Б.Батчимэг
Связанные новости