Бэлчээрийн хуульд болгоомжтой хандахыг чухалчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАА-н салбарыг тогтвортой хөгжүүлж, бэлчээрийн доройтлыг сайжруулахад Бэлчээрийн тухай хууль чухал шаардлагатай байна гэж үзэн уг хуулийг Засгийн газраас удахгүй УИХ-д өргөн барих талаар салбарын сайд мэдэгдээд байна.
Гэхдээ нүүдлийн уламжлалт мал аж ахуй зонхилсон манай улсын хувьд Бэлчээрийн хуулийг олон талаас хэлэлцэн ул суурьтай, болгоомжтой хандахгүй бол Монголын нүүдэлчдийн ахуй соёл, уламжлалт ёс зэрэгт сөргөөр нөлөөлөх зүйл гарч болзошгүй талаар албаны хүмүүс байр сууриа илэрхийлсээр байна. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваа, бэлчээрийг шууд хуваагаад малчдад хуваарилаад өгөх нь буруу. Хэрэв ийм байдлаар эзэмшүүлвэл БНХАУ-ын ӨМӨЗО дахь байдал давтагдаж болох юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.Учир нь ӨМӨЗО-нд бэлчээрийг малчдад харъяалуулан хуваарилснаас болж анхлан бодож байсанчлан бэлчээр нутгаа хамгаалсан байдалд очоогүй, харин ч эсрэгээр хадлан бордоогоо хамтран бэлтгэж ах дүү хамаатан садан, айл саахалтаар орж гарч тусалж дэмждэг байсан байдал алдагдаж, нүүдлийн соёл иргэншлийн уламжлал устах байдалд орж байгаа жишгийг хэлж байлаа. Мөн биогенетикийн өөрчлөлт орж байгаа аж. Тиймээс манайд бэлчээр хуваарилалтыг хийхдээ өвөг дээдээс уламжилж ирсэн ёс заншил дэг журмыг харгалзан, ахмад, туршлагатай малчдын санал бодлыг сонсон харгалзан үзэж, эрдэмтдийн судалгаагаар баталгаажуулж, түүнийгээ тушаал, шийдвэртээ тусган эрхзүйн орчныг өөрчлөх хэрэгтэй гэсэн саналаа албаны хүмүүс хэлж байна.

Б.Болд