“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян Өвөрхангай аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-20 16:31:46
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанаас орон даяар жил тутамд зохион байгуулдаг “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны нээлт Өвөрхангай аймагт өнөөдөр боллоо.
Гурван сарын турш үргэлжлэх тус аяны хүрээнд төв авто замд гарч байгаа осол, гэмтлийг бууруулах, орон нутгийн замд зорчиж байгаа иргэдийн замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэргээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх юм.
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн осол, хэрэг 5323 удаа бүртгэгдсэнээс орон нутгийн замд 2684 гэмт хэрэг бүртгэгдэж, 945 хүн амь насаа алдан, 1775 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна.
Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 100 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, 60 хүн алтан амиа алджээ. Зөвхөн энэ он гарсаар 8 хүн амь насаараа хохирсон байна.
ДЭМБ-аас зам тээврийн ослыг бууруулахын тулд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийн илрүүлэлтийг сайжруулж, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлыг хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөсний дагуу тус аяныг хэрэгжүүлж эхлээд байна.
Б.Батчимэг
Связанные новости