Явуулын Татварын цогц үйлчилгээг сумдад хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-20 21:38:51
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын газраас Богд, Гучин-Ус суманд “Явуулын Татварын цогц үйлчилгээ”-г хүргэлээ.
Тус сумын багийн Иргэдийн Нийтийн Хурлаар болон төрийн албан хаагчдыг ажлын байранд нь мэдээллээр хангаж, Хувь хүний орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем, Галт зэвсгийн албан татварын тухай хууль, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиудаар сургалт зохион байгуулжээ.
Мөн иргэдийн зүгээс авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, замын сангийн төлбөр, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд бүрдүүлэх материалын талаар ихэвчлэн асууж, зохих хариултаа авав. Энэ үеэр Е-баримтанд бүртгэлгүй 42 иргэнийг бүртгэн зөвлөгөө өгсөн ба нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системтэй холбоотой 28 асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Татварын талаар иргэд тэр бүр зориж очиж мэдээлэл авдаггүй учраас хөдөө сумдад явуулын үйлчилгээ хүргэж, зарим асуудлыг шийдвэрлэж  өгөх нь үр дүнтэй ажил болж, иргэд талархаж байв.
Б.Батчимэг
Связанные новости