Олон улсын мэс засалчдын холбоо Монголд салбараа нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Олон улсын мэс засалчдын Азийн холбооны дарга Гуань Вэй Лүйгээр ахлуулсан баг хамт олон энэ сарын 21-25-нд Монголд зочлов.
Төлөөлөгчид энэ үеэр Олон улсын мэс заслын холбооны Монгол дахь Холбоог байгуулах хуралд оролцож Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ болон хэд хэдэн эмнэлэгтэй зэрэгтэй танилцаж, хамтын ажиллагааны эхний алхмыг тавив.
Гуань Вэй Луй, “Монголд Олон улсын мэс засалчдын холбооны салбарыг байгуулахад тус дэм болсондоо баяртай байна. Энэ холбоог байгуулахын тулд жил гаруйн бэлтгэл, холбогдох ажлуудыг хийсэн. Ирээдүйд Тайвань, Монголын мэс заслын салбарын харилцаа хамтын ажиллагааг улам илүү бататгана хэмээн найдаж байна” гэв.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун зочдыг хүлээн авч уулзах үеэрээ “Тайвань, Монголын эрүүл мэндийн салбар олон жил харилцаа холбоотой байсаар ирсэн төдийгүй гол төлөв эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулах, тус салбарын тоног төхөөрөмж, эм хэрэгслийг хандивлах зэргээр хамтран ажилласаар ирсэн. Үүнээс гадна жил бүр сайн дурын эмч нарын баг Монголд тасралтгүй ирж ажиллаж байгаа нь Монголчууд Тайваний эмчилгээний чанарт итгэх итгэлийг нэмэгдүүлж байна” гэв.
Энэ удаа Монголд зочилж буй багийн бүрэлдэхүүнд Олон улсын мэс заслын холбооны Тайвань дахь холбооны ерөнхийлөгч Лин Жи Лун, Тэргүүн дэд ерөнхийлөгч Хуан Зүйнь Сюн, Пиндун Есүс Христийн эмнэлгийн Нийгмийн эмчилгээний албаны дарга Лян Зи Ань, эмч Лян Зяа Ий болон Польш улсын Олон улсын мэс засалчдын холбооны нарийн бичгийн дарга доктор Эдита Майдри нар багтжээ.

Ж.Болор