Монгол хүү Ө.Амар хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтыг эхлүүлэх 64 хөтөчийн нэг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
                                                                    
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өчигдрийн тоглолт болох Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Монгол хүү Ө.Амар ажилласан онцгой үйл явдал боллоо.
	
	Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд болж байна. ОХУ-л болж байгаа 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа юм.
	
	Энэхүү ховор боломж Монгол Улсад оногдсон бөгөөд “Киа Моторс Монгол” ХХК-иас “My dream Kia” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, ялагчаар “Шинэ Монгол” сургуулийн сурагч Ө.Амар шалгарсан билээ.
	
	Нижний Новогород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд Коста-Рика-Швейцарын тоглолт болж, 2:2-оор тэнцээгээр өндөрлөсөн. 
	 
Д.Өлзий
        Ulaanbaatar